Цагдаагийн байгууллагад 2023.04.08-ны өдрийн 10.36 минутанд “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсаны төлөө намайг зодлоо гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У лифтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавьхад 3-4 охид бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсаныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон иргэний бие, эрүүл мэндэд халдсан гэх 3 эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
АДМИН








Нийгэм







