Шил ажиллагаагаар дархан цаазат, тусгай хамгаалалттай нутагт Хэн хэнд, хэзээ, хэдий хэмжээний газар олгосон нь ил болоод байна. Shilen.gov.mn-нд нээснээр үе үеийн Байгаль орчны сайд нар байгаль орчимд, тусгай хамгаалалттай газарт тусгайлан хаалттайгаар газар олгосоор ирсэн байна. Дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд газар олгох Байгаль орчны сайд нарын цомын тэмцээнд Д.Сарангэрэл 756 га газар олгон торгон жолоо өргүүлсэн бол Д.Оюунхорол 714 га газраар аман хүзүүдсэн байна. М.Энсайханы бат цэрэг, нэр нь ч хүртэл Н.Батцэрэг 2015-2016 онд ганцхан жилийн дотор 581 га газар олгох шийдвэрт гарын үсгээ гялалзтал зурсан байна. Араас нь Н.Цэрэнбат 562, Л.Гансүх 412 га газар олгож айргийн тавд багтсан дүн гарчээ. Дархан цаазат газрын эздийг “МАК”-ийн гүнж, шарк танк Н.Цэлмүүн Богд уулын Түргэний аман дахь 22 га газраар манлайлав. “Энсада Холдинг” компанийн захирал Ө.Болдсайхан гэх хүн Хөвсгөлийн байгалийн цогцолборт 14 га газар эзэмшиж, уулын савдаг, лусын хаанаар тодорсон байна.
АДМИН








Нийгэм







