Dark Light
Нийгэм | 2023-04-09

Улс төр, бизнесийн мэхний их дэлгүүр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн сүмод мэхний их дэлгүүр байсан  КёкүшюзанБатбаяр мэхний их дэлгүүрээ бизнес, улс төрд ажиллуулж байна. Гар ачих гэх мэт уран нарийн мэх дээрээ хүйтэн зэвсэг нэмж, Грийн хаус хотхонд хулдаасан самбар зүсч танхайрсан байна. Грийнхаус хотхоны 300 гаруй оршин суугч КёкүшюзанБатбаяр зөвшөөрөлгүйгээр булан тохой бүрд нь 5 барилга бариулан зарж буйг эсэргүүцэж “Бидний амьдралд саад болохгүй, савраа татаарай, Барилга барихыг зогсоох хүртэл бид тэмцэх болно” гэх зэрэг үгтэй хулдаасан хэвлэл дэлгэсэн байсан юм. Мэхний их дэлгүүр хутга барин очиж, хуулан зүсэж хаясан юм байна. Дээхэн үеийн бяртай бөхчүүд үхрийн нойтон ширийг голоор нь цууртал гараар татдаг байсан бол  КёкүшюзанБатбаяр хулдаасан самбар хутгаар зүссэн байна. Мэхний их дэлгүүр залилан хийгээгүй гэж анхан шатны шүүх дээр цагаатгагдсан боловч сүмогоор бол энэ нь дөнгөж макүшита зиндаа. Цаана нь давж заалдах шатны жүрёо, дээд шүүхийн макүүчи зиндаанд ямар мэх хийхийг нь харцгаах болно.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10