Dark Light
Нийгэм | 2023-04-09

Өвөрхангай аймгийн баг яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдааны эхний өдөр Өвөрхангай, Увс  аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялалтаа авлаа. 

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Б.Лхагвадорж /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Сангисүрэн /1/ аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ аймгийн арслан Ж.Наранбаатар /1/, нийт 14, Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /3/, улсын аварга П.Бүрэнтөгс /1/, улсын гарди Ө.Бат-Орших /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Т.Баасанхүү /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр/4/, улсын начин О.Түмэн /1/ нийт 11 даваа авсан юм. 

Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Д.Батбаяр, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням нар ажиллалаа. 

Орой 18:00 цагаас Архангай, Төв аймгийн багуудын тавдугаар тойргийн барилдаантай. 

Уг барилдааны тасалбарыг   https://www.ticket.mn/event/date/4765/-ээс аваарай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10