Dark Light
Нийгэм | 2023-04-10

Залуу жүдочид Казахстанаас мөнгө, хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны өсвөр үе, залуучуудын Азийн цомын тэмцээн Казахстаны Алматы хотод боллоо. Манай өсвөрийн жүдочид охид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байрт орсон бол залуучууд маань өчигдөр, өнөөдөр болсон тэмцээнээс 1 мөнгө, 1 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Мон-Алтиус, Цагаанбаатар" академийн тамирчин Цогбадрахын Эрдэнэцэцэг мөнгө, 52 кг-д энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох "Гүрү дожо" клубийн тамирчин Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19