Dark Light
Нийгэм | 2023-04-10

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр Халхгол сумын нутагт оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэдэг газраас гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орж ирсэн мэдээ авсан байна. 

2023 оны 04-р сарын 10-ний 02 цагийн байдлаар Халхгол сумаас 75 хүний бүрэлдэхүүнтэй 9 автомашин, 1 трактор түймрийн голомтод ажиллаж байна. 

Түймрийн байдал: Гол талаараа Бурхантын чиглэлтэй,  урд тал нь Задгайт өнгөрч байна. Баруун тал нь Авдрант, Улаан хүрч байна. 

Одоогийн байдлаар салхи баруун өмнөөс 8м/с, хуйсрах нь 13%-тай, Температур 11.5, чийгшил 28% тай байна.

Малчид, ард иргэд та бүхэн хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Дорнод аймгийн Халхгол сумын Онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10