Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ.
Энэ үеэр Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: "Монголын ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн том брэндүүд өмнө нь БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн 2 том брэнд Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна. Энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого, зээлийн хүртээмж, хугацааг нэмэх зэрэг дэмжлэг хэрэгтэй байна" гэв.
АДМИН



)




Нийгэм




