Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ.
Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа.
Энэ үеэр "Астра рүүт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхбат : "Эмийн ургамлын экспортыг манай улс хөгжүүлэх бүрэн боломжтой байна. Энэ салбарт маш том боломж байна. Ковидоос хойш эрэлт маш их нэмэгдсэн. Үнэ ч өссөн. Өмнө нь 1000 га-д эмийн ургамал тариалж байсан бол энэ жил 2000 га-д тариалж байна. Бид бүтээгдэхүүнээ Япон, БНХАУ, БНСУ-руу гаргаж байна. Нэмээд Тайваньруу экспорт хийх захиалга ирсэн. Цаашид татварын бодлогоор дэмжээд өгвөл бидэнд дэлхийн зах зээлд гарах өргөн боломж байна" гэв.
АДМИН








Нийгэм







