Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас "Эрүүл ой - Эрүүл хүн" уриан дор долоо хоног бүрийн бямба гарагт өглөөний алхалт зохион байгуулж байгаа. Өнгөрөгч бямба гараг буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр залуусын алхалтын клубтэй болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай хамтран Богд хан ууланд алхалт, сургалт явууллаа.

Энэ удаагийн сургалтаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх, тархалтыг зогсоох талаар ойн мэргэжилтэн, эрдэмтэд сонирхолтой яриаг хийлээ. Ойн газрын дарга Б.Оюунсанаа өглөөний алхалтад оролцож, хүүхэд залууст дээрх сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөөг мөн өгсөн юм.
Өглөөний алхалтад “Ой, шавжийн харилцан шүтэлцэл” (Швед Улсын жишээ) сэдвээр Дан Алтрел /GIZ-ийн STREAM төслийн Ойн ахлах мэргэжилтэн/, Зонхилох ойн хөнөөлт шавжуудыг таних, урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн санд учруулж буй хор хөнөөлийн талаар иргэд, хүүхэд, залуусын танин мэдэхүйг дээшлүүлэх сэдвээр доктор Д. Энхнасан /ШУА, Биологийн хүрээлэнгийн шувуу, шавжийн лабораторийн ЭША, шавж судлаач/, Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааны дүн, тэмцлийн ажлын төлөвлөгөө, хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, арга зүйн талаар Б.Сарантуяа /ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн нар оролцсон.
Мөн “Танайд мод тарья” ТББ-ын тэргүүн Б.Батболд бидэнтэй хамтран ажиллалаа. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон мэргэжлийнхэн, эрдэмтэд, оюутан залуус болон Нийслэлийн ерөнхий боловсролын 38-р сургуулийн 10-ын 4 бүлгийн анги хамт олон багш, эцэг эхчүүддээ баярлалаа.
АДМИН








Нийгэм







