Dark Light
Нийгэм | 2023-04-10

Усан замын тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг "e-mongolia" системд нэгтгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг цахимжуулах, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia системд нэгтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд шилжилт хөдөлгөөн болон хасалт хийлгэх хүсэлтийг E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх боломжтой боллоо. 

Дээрх үйлчилгээг авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэн E-Mongolia системд нэвтрэн усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүдээс сонгон материалаа илгээнэ үү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10