Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга М.Баяраа Улаанбаатар хотын хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх асуудлаар “China power” компанийн Монгол дах төлөөлөгч Жан Гоу Юу-г хүлээн авч уулзаж санал солилцлоо. “China power” компани нь эрчим хүч үйлдвэрлэх ялангуяа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын төрийн өмчит компани юм. Улаанбаатар хотод өдөрт 3500 орчим тонн хог хаягдал гардаг бөгөөд 88 хувийг нь ландфилийн аргаар дарж булдаг. Жилдээ 2 га талбайд ландфилийн аргаар хогийг булж устгаж байна. Энэ нь технологи байгальд болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Дэлхийн томоохон хотуудад ангилан ялгалтаас үлдсэн хогоор эрчим хүч үйлдвэрлэх төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд манай улсад ч мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих боломжтой юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга М.Баяраа хэлэхдээ энэ төсөл нь Улаанбаатар хотын хувьд эко төсөл байх бөгөөд дэлхийн жишгээр урт хугацааны байгаль орчинд ээлтэй ногоон зээлээр санхүүжих боломжтой бөгөөд хотын зүгээс Засгийн газарт санал оруулахаар бэлтгэж байна. Зээлийн эргэн төлөлтийг хог булдаг зардлаас жил бүр төлөөд явах бүрэн боломжтой юм. Мөн энэ сарын 20-ны өдөр болох Улаанбаатар хотын эдийн засгийн форумын үеэр төсөл танилцуулагдана гэв. Мөн эрчим хүчний энэ төсөл дээр туршлага бүхий компаниудтай хамтрах боломжтой байгаагаа илэрхийллээ.
АДМИН








Нийгэм





