Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 3
Ерөнхий шаардлага:
1. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаас гадна Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 3.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангасан байх. Үүнд:
а. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
б. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
в. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
г. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиплагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
д. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
е. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гаж үзнэ);
ё. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй ногдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
ж. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
з.Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
к. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
2. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Тусгай шаардлага:
1. Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох, Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал, Эрх зүй, Иргэний агаарын тээврийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
2. Сүүлийн 5 жилийн хугацаанд “МИАТ” ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;
3. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх, эсхүл аудитын чиглэлээр ажиллаж байсан бол;
- Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэй бол тухайн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хуулийн этгээд, байгууллагад ажиллаж байсан, эсхүл томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байсан бол;
- Эрх зүйч мэргэжилтэй бол хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, бизнесийн эрх зүй, компани, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол;
- Иргэний агаарын тээврийн чиглэлээр мэргэжилтэй бол Иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажиллаж байсан, удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол;
- Нэр дэвшигч нь компанийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол тус тус давуу тал болно.
Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
4. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.
Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:
Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ”ТӨХК-ийн Төв байр, 105в тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7004-9958
Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:
2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12.00 цагийг дуустал хүлээж авна.
Анхаарах зүйлс:
1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
3. Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
6. “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
“МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
АДМИН








Нийгэм






