Dark Light
Нийгэм | 2023-04-11

НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч УГТЭ-т зочиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, тус  сангийн ахлах мэргэжилтэн Б.Цогтбаатар нар Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа төв эмнэлгийн үүргийг он удаан жил гүйцэтгэж байгаа тус эмнэлэгтэй хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцлоо.

Уулзалтын үеэр Люксембургийн Засгийн газрын газрын дэмжлэгээр хэрэгжиж буй  “Стрептококкийн халдвараас үүдэлтэй  зүрхний хэрэх  өвчнөөс сэргийлэх төсөл”-ийн талаар хэлэлцэж уг төслийн тусламжтайгаар хүүхдийг зүрхний хэрэх өвчнөөс  сэргийлэх, өвчлөлийг бууруулахад хөрөнгө оруулах нь  хүүхдэд тохиолдож болох  төрөлхийн өвчлөлийг бууруулахад туйлын үр дүнтэй байна гэдгийг онцлон дурдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10