Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хийсэн аудитын тайлан, захирал Л.Наранбаатарын үг, үйлдлийг тойрсон хэл ам, хэрүүл талцал сошиалд хөөсөрч байна. Бумбын тахилгад 5,9 сая төгрөгөөр үйлдвэрээ даатгасан нь шохой татуулсан шувтарсан цагаан бумбадаа орлоо. Бумбын тахилгын биш гал түймэр, гэнэтийн ослын даатгал хийлгэх байсан гэж эдийн засагчид шүүмжилж байна. Аудитын тайланд 60 мянгаар пиво уусан баримт илэрчээ. Л.Наранбаатар захирал хэн 60 мянгаар пиво уусныг нь бол мэдэхгүй, гэхдээ буцаан төлүүлсэн гэж мэдэгдсэн. Буцааж төлсөн хүн хэн бэ, тэр хүн л пиво уусан нь эргэлзээгүй боловч захирал мэдэхгүй байна. Эндээс ямар таамаг дэвшүүлж болох вэ? Төрийн өмч хөрөнгөөр пиво уусан нөхөр үйлдвэрийн камерт өртөхгүй, харуулд мэдэгдэхгүйгээр санхүүгийн өрөөнд сэм орж, 60 мянгаа ширээн дээр нь орхихдоо нярвын шүүгээнээс бэлэн мөнгөний орлогын ордер олж авч, баримт үйлдэж, гарын үсгээ танигдахааргүй зураад зугтсан байх.
Хэн пиво уусан нь мэдэгдэхгүй ч хэн архи ууж, ажил тасалсан нь бол тодорхой байна. Тэр хүн бол захирал өөрөө болохыг ТӨБЗГ-ын дарга Цэнгэл мэдэгдлээ. Хэд хоногоор архи ууж ажил таслахаа болихыг даргын хувьд биш ахын хувьд хэлж байсан юм байна. Дарга биш ах хэлсэн юм чинь гэсэн үү, дүү үгэнд нь ороогүй ажээ. Хөтөлийн цемент шохойн ТУЗ нь ажил хийлгэдэггүй, манайх 11 тэрбумын ашигтай ажилласан, төлөвлөгөө биелсэн, цалингаа нэмсэн гэж Л.Наранбаатар мэдэгдэж байгаа юм. Ажилчид нь ТУЗ, захирал хоёрынхоо алиныг нь дэмжиж байгаа нь мэдэгдэхгүй, шаардах бичиг барьж зургаа авхуулснаа өөрийн мэдэлгүй л ийм юманд орчихлоо гэх зэргээр ярилцлага өгсөн байна.
АДМИН








Нийгэм







