Dark Light
Улс төр | 2026-11-13

ВАШАГИЙН ОЮУ НҮБ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ДАРГААР СОНГОГДОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | ГХЯ

Элчин сайд, байнгын төлөөлөгч Вашагийн Оюу тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДЭЗНК-ын нийгмийн хөгжлийн хорооны Есдүгээр хуралдаанд оролцож байна.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Нийгмийн хөгжлийн хорооны Есдүгээр хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдөр Бангкок хотноо болж байна. Хорооны энэ удаагийн хуралдаан Ази, Номхон далайн бүс нутагт ядуурлыг арилгах арга зам, хүртээмжтэй, цогц нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, идэвхтэй, эрүүл насжилтын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага, болон асаргаа, халамжийн эдийн засгийн асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхний өдөр Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу гишүүн орнуудын саналаар Нийгмийн хөгжлийн хорооны Есдүгээр хуралдааны даргаар сонгогдов.

Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГБХНХЯ-ны төлөөлөл оролцож байгаа бөгөөд  тэрээр “Ази, Номхон далайн бүс нутагт нийгмийн сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн хүртээмжтэй, цогц нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцэх асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Хуралдааны үеэр АНДЭЗНК-оос гаргасан “Ази, Номхон далайн бүс нутгийн нийгмийн төлөв байдал: ядуурлыг арилгаж, хүмүүсийг чадавхжуулах нь” сэдэвт томоохон судалгааны дүнг танилцуулах арга хэмжээ болов.

Энэ судалгаанд өгүүлснээр 1995 онд бүс нутгийн хүн амын 50 орчим хувь нь ядуурлын нэн доогуур түвшинд амьдарч байсан бол 2024 оны байдлаар энэ үзүүлэлт хүн амын 4 хувь орчим болж буурсан. Гэхдээ ядуурлын дунд түвшинд амьдарч байгаа хүмүүсийн тоо хөгжлийн түвшин үл харгалзан бүх улс оронд өндөр байгаагийн зэрэгцээ, эдийн засгийн цочролууд, уур амьсгалын өөрчлөлт, насжилт, мөн технологийн хөгжил зэрэг олон хүчин зүйлээс хамаараад эдийн засгийн эмзэг байдал болон санхүүгийн аюулгүй байдал бүс нутгийн хэмжээнд анхаарал татсан асуудал болж байгаа ажээ.

АНДЭЗНК нь НҮБ-ын бүс нутгийн таван комиссын нэг бөгөөд макро эдийн засаг, худалдаа, тээвэр, байгаль орчин, технологи, мөн эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, статистик болон нийгмийн хөгжлийн асуудлаарх 9 хороогоор дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08