Dark Light
Нийгэм | 2026-11-13

БАЙГУУЛЛАГАД 145,2 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1011 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 975 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчаас зээл нэрээр мөнгө шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, зөрчил гаргасан жолоочийг буруугүй мэтээр тодорхойлолт хийж өгсний улмаас хуулийн этгээдэд 12,6 сая төгрөгийн хохирол учруулсан, худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохдоо нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.

Нийтийн албан тушаалтан Г.С нь явган хүний авто зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хуульд заасан ерөнхий нөхцөл хангаагүй аж ахуйн нэгжийг дэмжиж эрх олгуулан хууль бус давуу байдал бий болгосны улмаас байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.


Эх сурвалж | АТГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08