Dark Light
Нийгэм | 2023-04-16

Манай улсад 99 улсын 5.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай улсад 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын  5.7 мянган  иргэн  хөдөлмөрийн  гэрээгээр  цалин  хөлс,  орлого  олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 0.3 (5.1 %) мянган хүнээр, өмнөх улирлаас 1.8  (45.6%) мянган хүнээр өссөнбайна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 4.9 (85.2 %) мянга нь эрэгтэй, 0.8 (14.8%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 43.0 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 8.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 6.4 хувь нь Оросын Холбооны Улсын, 5.9 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын, 4.7 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын, 4.4 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын, 4.4 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын,  3.1 хувь нь Австралийн Холбооны Улсын, 2.8 хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын, 16.4 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 950 (16.6 %), 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 65(1. 1%) байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2.9 (50.3%) мянга нь мэргэжилтэн, 1.1 (18.5 %) нь техникч болон туслах/дэд мэргэжилтэн, 694(12.1%) нь менежер, 622 (10.8%  ) нь үйлдвэрлэл,  барилга,  гар  урлалын  ажилтан,  243   (4.2%)  нь  суурин  төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 135 (2.4%) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан, 58 (1.0 %) нь контор, үйлчилгээний ажилтан, 39  (0.7%) нь худалдаа, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10