Манай улсын хилээр 2023 оны эхний улиралд 853.8 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 703.1 (5.7 дахин ) мянгаар өссөн байна. Энэхүү өсөлтөд КОВИД-19 цар тахлын нөлөө суларч дэлхийн улс орнууд хилийн боомтоо нээж, хөдөлгөөний хязгаарлалт суларсан зэрэг нөлөөлжээ. Улсын хилээр орсон зорчигчдын тоо 2023 оны эхний улиралд 424.8 мянга байна. Хилээр орсон зорчигчдын 29.4 хувь нь Чингис хаан, 17.8 хувь нь Замын -Үүд, 16.7 хувь нь Гашуун сухайт, 12.7 хувь нь Алтанбулаг, 5.6хувь нь Шивээ хүрэн, 17.8 хувь нь бусад боомтоор орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 338.6 (79.7%) мянга нь Монгол Улсын иргэд, 86.2 (20.3%) мянга нь гадаад улсын иргэд байна.
Энэ оны эхний улиралд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 80.0 (92.8%) мянга нь насанд хүрсэн хүн, 6.2 (7.2%) нь хүүхэд байна. Нийт зорчигчдын 49.0 (56.8 %) мянга нь эрэгтэйчүүд, 37.2 (43.2.%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.4 хувь нь Европ, 34.5 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 2.1 хувь нь Америк, 2.0 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 56.7 хувийг ОХУ-ын иргэд, 17.5 хувийг БНХАУ-ын иргэд, 8.9 хувийг БНСУ-ын иргэд, 2.5 хувийг Казахстан улсын иргэд, 1.7 хувийг Беларусь улсын иргэд, 1.6хувийг Канадын иргэд 11.1 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.
АДМИН








Нийгэм







