“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орны ойн сан болон төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Баянхонгор аймгийн Галуут суманд “Галуут төгөл” төслийг хэрэгжүүлэх санаачилга гарган ажиллаж байна.
Уг төслөөр Галуут сумын нутаг дэвсгэрт мод тарьж, ургуулах, мод үржүүлэг хийх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ойн зурвас байгуулах, хүнсний ногоо, жимс жимсгэнийн мод тарьж, орон нутгийн хэрэгцээг хангах, улмаар ард иргэдийг тогтмол ажлын байраар хангах зорилготой ашгийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Галуут сумын удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар ярилцаж, тус сумын нутаг дэвсгэрт сонгосон талбайтай танилцлаа.
Төслийн байгаль орчны төлөв байдлыг тодорхойлох, хөрс, гадаргын болон газрын гүний усны шинжилгээг судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд улмаар тухайн орон нутагт нутагшиж болох мод, бут, бутлаг ургамал, жимс, жимсгэнийн модны үрслэгээний судалгааг эхлүүлээд явж байна.
Төсөл хэрэгжүүлэх “И Ти Си Форест” компани нь олон улсын байгаль орчны төсөлд ажиллаж байсан, говийн бүсэд мод үржүүлэх, ойн зурвас байгуулах, байгаль орчны судалгаа, уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг олон улсад ойжуулах чиглэлээр ажиллаж буй, Канад Улсын туршлагатай мэргэжилтнүүдтэй компани юм.
АДМИН








Нийгэм







