Dark Light
Нийгэм | 2023-04-17

Дубайн орон сууцанд гал гарч, 16 хүн амь үрэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын орон сууцны барилгад гал гарсны улмаас 16 хүн амь үрэгдэж, 10 орчим оршин суугч гэмтэж бэртсэн байна. Галд автсан орон сууцны барилга Дубайн хуучин дүүргүүдийн нэг Аль Раст байрладаг ажээ.

Хуучин дүүрэгт цагаач иргэд, худалдаачид, хөлсний ажилчид түгээмэл амьдардаг байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр таван давхар барилгын дөрөвдүгээр давхарт гал гарчээ. Уг барилга нь аюулгүй байдал, чанар стандартын шаардлага хангаагүй тул хүн амьдрах зөвшөөрөл олгогдоогүй байсан гэж Дубайн иргэний хамгаалалтын газраас мэдээлсэн байна.

Хотын алдартай алт, халуун ногооны захтай Аль Рас дүүрэг ойрхон байдаг тул аялагч жуулчид ихтэй. Гал гарсан барилгад гал сөнөөгчид бямба гарагт 12:41 цагт ирсэн байна. Галын шалтгаан тодорхойгүй байгаа ба иргэний хамгаалалтын алба мөрдлөг шалгалтаа эхлүүлжээ. 

Галын улмаас амиа алдсан оршин суугчдын дунд Энэтхэгийн дөрөв, Пакистаны гурван иргэн байна. Мөн иргэдийн амь насыг аврахыг оролдсон хамгаалалтын ажилтан амь эрсэджээ. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10