Dark Light
Нийгэм | 2023-04-17

Талууд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ Бүгд найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Хорхе Альберто Феррер Родригестэй уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд ноён Хорхе Альберто Феррер Родригес Куба Улсын Хавана хотноо зохион байгуулагдах “77-ын бүлэг ба Хятад улс”-ын Аялал жуулчлалын сайд нарын уулзалт болон Байгаль орчин, хөгжлийн 14 дүгээр хурлын хүрээнд зохион байгуулагдах Байгаль орчин, шинжлэх ухаан, технологийн Сайд нарын уулзалтад урилаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор цаашид талууд түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар солилцов. Түүнчлэн харилцан сурталчилгааг эрчимжүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10