Dark Light
Нийгэм | 2023-04-17

Ил задгай үнс асгасны улмаас гал алдаж 200 га талбайг хамарсан түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 18 минутад Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт “Тал хээрийн түймэр гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суух хаягтай 41 настай, эрэгтэй “М” гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алдаж 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус түймрийг орон нутгаас 19 иргэн, цагдаагийн газраас 2 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллан унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10