Dark Light
Нийгэм | 2023-04-17

Зопа ринбүүчи ламын хойдын буянд зориулан Додудва, Ондогжин болон Ерөөл хурна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дээрхийн гэгээнтэн Түвдэн Зопа хувилгаан эрдэнэ Непалын нийслэл Катманду хотод 2023-04-13-ны өглөөний 09:30-д мөнх бусын ёсыг үзүүлж сүсэгтэн олон нийт шавь нартаа номын чанарыг таниулан заларсан. Одоогоор нарийн сэтгэлээр бясалгалд оршсон байдалтай байгаа бөгөөд хэдий хугацаанд ийнхүү орших нь тодорхойгүй байна.

Ламтан таалал болсон даруй Их Хөлгөний Улалмжлалыг Хадгалах Нийгэмлэгээс Дээрхийн гэгээнтэн Далай багшид бараалхан мэдээ дуулган хувилгаан дүр нь түргэн залархын залбирал, аврал айлтгасан байна. Мөн таалал болхоос өмнө Далай багшид бат оршил өргөх бэлтгэл хангаж Бурхан багшийн лагшин дүрийг 1000 ширхэг бүтээлгэж байсан бөгөөд тэр дагуу 2023-05-24-ний өдөр нийт шавь олны зүгээс Далай багшид бат оршил өргөх юм байна. 

Зопа ринбүүчи 1946 онд Төвөдийн хилийн ойролцоо Күмбү хэмээх газар лагшин мэндэлжээ. Бага наснаасаа өглөг өгөх гэх мэт зөв сайн үйлэнд ихэд дуртай зэрэг олон шинжийг агуулсан нэгэн байсан бөгөөд таван том хувилгаан лам нар шинжиж Нинмава ёсны их бясалгаач Гүнсан-Ешэ ламын хойд дүрээр тодруулан баталжээ. Долоон настай уншиж бичиж сурч есөн настайдаа Гэцэл сахил хүртэн лам хувраг болжээ. 1959 онд Энэтхэгт морилоод 1967 оноос өөрийн багш Түвдэн-Ешэ ламтай хамт Непал улсад сууж Кобэн хийд, Хажод гачиллин хийдүүдийг үүсгэн байгуулсан бөгөөд 1974 онд анх баруунд зорчиж Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв /The Foundation for the Preservation of the Mahayana Tradition (FPMT)/-ийг байгуулж улмаар Ази, Европ, хойд Америк, Монгол тэргүүтэй 37 оронд 154 салбараа байгуулжээ. Энэ төвийнхөө журмаар маш олон тусламж хандив өргөж ялангуяа эмнэлэг, сургуулийн үйл ажиллагааг дэмжих үйлийг ихэд хийж олон олон оюутнуудыг сурч боловсрон хөгжихөд дэмжин тэтгэж байсан юм. 

Хамаг амьтны адилтгашгүй их садан болсон бодисадва, Зопа ринбүүчи Ламын хойдын буянд зориулан МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд маргааш буюу 4 сарын 18-ны өдөр 11:30 цагт Додудва, Ондогжин болон Ерөөл хурна.

Төгсөшгүй их таалал хэрэг бүхэн төрвөлгүй бүтэн, гурван хорын эрхэнд хүлэгдсэн хамаг амьтныг номын рашаанаар үргэлж дагуулан барихын тухайд ахин эргэж энэ замбуутивд залран даяар дээдсийн намтар цадигийг өөриймшүүлж аван шашин, амьтанд туслах зохиол үйлс нь огторгуйн хязгаарт түгэн дэлгэрэх болтугай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10