Dark Light
Нийгэм | 2023-04-17

Маргааш баруун аймгуудын нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Маргааш /2023.04.18/ баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга ГАМШГИЙН хэмжээнд хүрэх тул  УЦУОШГ-аас сэрэмжлүүлэх мэдээлэл хийж байна.

Тодруулбал, 2023оны дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл, 18-ний өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр хүчтэй салхи шороон шуурганы гамшигт үзэгдэл үзэгдэнэ.

Маргааш өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсгээр, маргааш өдөр Завхан, Архангайн нутаг, Баян-өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Мөн өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10