Dark Light
Нийгэм | 2023-04-17

Барилга хоорондын зай бариагүй, аюулгүй байдал хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас барилга, байгууламжийн чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдол, барилгын чанар, стандартын зөрчил, өнөөгийн нөхцөл байдлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам мэдээлэл өгөв.

Тэрбээр “Он гарснаас хойш 375 өргөдөл, гомдол, хүсэлт ирсэн. Тухайлбал, хот төлөвлөлтийн норм, дүрэм, стандартын тухай 67, барилга угсралтын чанарын тухай 143, барилга ашиглалтын үед гарч буй зөрчлийн тухай 43, орон сууцны контор, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 122 өргөдөл гомдол, хүсэлт ирсэн” гэлээ. Барилга хоорондын зай бариагүй, орц, гарц, авто зогсоол хүрэлцээгүй, барилгын талбай, хашааны аюулгүй байдал хангаагүй, барилга ашиглалтад авсны дараа зориулалт өөрчилж, техникийн давхарт айл амьдруулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Хийн баллон ашиглаж буй ресторан, хоолны газар 1200 орчим байгаагаас орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж буй 420, зөрчилтэй 100 гаруй үйлчилгээний газар байна.

Хотын дарга аюулгүй байдлын зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхийг санууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10