Цагдаагийн байгууллагад 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 50 минутад Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ”Нэг залууг зодоод, дээрэмдээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних этгээд биед нь халдан зодож, улмаар хэтэвчтэй мөнгийг нь дээрэмдэн зугтаасныг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, дээрх хэргийг 24 настай, эрэгтэй “М” гэгч нь үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийгэм | 2023-04-17
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







