Dark Light
Нийгэм | 2023-04-17

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг аялж эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн Эрхүү чиглэлд явах цагийн хуваарь нэмэгдэж байгаа тухай Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 

УЛААНБААТАР-ЭРХҮҮ чиглэлийн №305-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн +МЯГМАР, Бямба, Ням гарагуудад Улаанбаатараас 15:22 цагт явж, Эрхүү хотод Лхагва, Ням, Даваа гарагийн 10.18 цагт хүрнэ.

ЭРХҮҮ-УЛААНБААТАР чиглэлийн №306-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн +ДАВАА, Мягмар, Баасан гарагуудад Эрхүү хотоос 02:57 цагт /москвагийн цагаар/ явж, Улаанбаатарт Мягмар, Лхагва, Бямба гарагийн 06:38 цагт ирнэ.

Хүссэн үедээ, хүссэн газраасаа онлайнаар тасалбар захиалах 3 арга:

1. https://eticket.ubtz.mn/ вэб сайт

2. УБТЗ Тасалбар – UBTZ ticket АПП

3. 1900-1949 Төмөр замын лавлах


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10