Dark Light
Нийгэм | 2023-04-17

Хуурай замын цэргийн командлагч зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал энэ өдрүүдэд Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байна.

Командлагчийг ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа ангийнхны 2022 онд бэлэн байдал, бэлтгэжилтийг дээшлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2023 оны сургуулийн жилийн онцлог бүтээлч ажлын талаарх мэдээллийг сонслоо. 

Ангийн захирагч, хурандаа Х.Энхболд 2022 онд алдар түүхт 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг онцолж, цэргийн алба хаагчдын харилцаа хандлагыг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, бүтээлч санаачилгыг нь дэмжих талд хэрхэн анхаарч байгаагаа дурдлаа. 

Үүний дараа бригадын генерал Ч.Цогтжаргал цэргийн байр, цэргийн гал тогоо, соёлын төв, спорт танхим, номын сан, агуулах, бусад объектуудтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонссон бөгөөд тэрээр алба хаагчдын ая тухтай ажлын орчин нөхцөлийг нь дээшлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг захиж байсан юм. Ялангуяа “Эко-Ногоон хотхон” төслийг хэрэгжүүлж, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтыг анги, байгууллагадаа буухиалж байхыг үүрэг болголоо.

Мөн энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчидтай явуулж байгаа хичээл, сургалттай танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсохын зэрэгцээ ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж ярилцсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10