Dark Light
Нийгэм | 2023-04-17

Төвийн бүсийн 300 сувилагч Орхон аймагт чууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ зэрэг төвийн бүсийн 6 аймгийн 300  сувилагч “Сувилахуй ба эрх зүй” сэдвийн дор чууллаа.  Чуулганыг  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Монголын сувилагчдын нийгэмлэг, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ хамтран зохион байгуулав.

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд Олон улсын сувилагчдын өдөр тохиодог. Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс энэ жил “Бидний сувилагчид Бидний ирээдүй” уриаг дэвшүүлжээ. Монголын сувилагчдын нийгэмлэгээс 2023-2024 оныг сувилагчдын эрхийг хамгаалах жил болгон зарлаж, хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь “Сувилахуй ба эрх зүй” сэдэвт чуулган.

Чуулганы хүрээнд “Амлалтаа сонсоё” хэлэлцүүлгийг маргааш аймгийн Хүүхэлдэйн теарт зохион байгуулна. Өнгөрсөн жил Төрийн ордонд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн  800 сувилагч чуулж, чуулганаас гарсан зөвлөмжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. Уг зөвлөмжид тусгасан сувилагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд  тухайн аймаг, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд хэрхэн оролцож, юунд анхаарч байгаа талаарх  мэдээллийг авах ажээ.  

Аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 608 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж, аймгийн хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй  хувь нэмэр оруулж байна.

Аймгийн ИТХ-аар “Эмч” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, сувилахуйн боловсон хүчин, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд сүүлийн 5 жилд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.  Мөн сүүлийн 3 жилд 15 туслах сувилагчийг орон тоогоор ажиллуулж, орон нутгийн төсвөөс 234 сая төгрөгийг зарцуулаад байна. Цаашид сувилагч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд шинэ дэвшилтэт технологуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс анхаарч ажиллана гэдгээ Засаг дарга С.Батжаргал хэлсэн.

Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, дэд профессор Д.Нямсүрэн “Олон улсад хамгийн эрэлттэй гурван мэргэжлийн нэг нь сувилагчийн мэргэжил. Гэтэл манай улсад энэ мэргэжлийн үнэ цэн яагаад үнэгүйдэв гэдгийг энэ цаг мөчид бодлогын төвшинд анхаарах зайлшгүй шаардлага бий болсон. Цаашлаад үүнээс улбаатай сувилагч мэргэжлийн дутагдалд орж байна. Тиймээс сувилагчийн ажлын ачаалал, нийгмийн асуудал, эрүүл мэнд, цалин гээд олон зүйлийг авч үзэх ёстой юм” гэж байв.

Орхон аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбарын ажиллагсад, сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхд  анхаарч, орон нутгийн төсвөөс шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэсээр ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд БОЭТ-д 125 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангасан.

“Сувилахуй ба эрх зүй” сэдэвт чуулганд Их хурлын Тамгын газрын зөвлөх Б.Дэмбэрэл, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон буусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10