"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр өглөө 09:30 цагаас эхэлсэн ч нэг шүүгдэгч болон нэг компанийн төлөөллийг албадан ирүүлнэ хэмээн 13.30 цаг хүртэл завсарласан. Улмаар 14.00 цагаас эхэлсэн хуралд өмгөөлөгч н.Түвшинтамирын зүгээс шүүхэд дуудахаар хүсэлт гаргасан шинжээчийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан юм.
Улсын яллагчийн зүгээс хохирогч, гэрч, шинжээч ирээгүй асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзлыг хүлээж авах шаардлагагүй гэлээ.
Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 17.00 цаг хүртэл хойшлууллаа.
АДМИН








Нийгэм







