Dark Light
Нийгэм | 2023-04-17

Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал "Улаанбаатар чуулга"-ын танхимд үргэлжилж байна. Шүүх хуралдаан өглөө 09:30 цагт эхэлсэн ч нэг шүүгдэгч, , нэг хуулийэ этгээд ирээгүй тул албадан ирүүлэхээр болж хуралдааныг 13:30 хүртэл хойшлуулсан.
Улмаар 14:00 цагт эхэлсэн хуралд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын өмгөөлөгч н.Түвшинтамирын зүгээс шүүхэд дуудахаар хүсэлт гаргасан шинжээчийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 17.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзлыг Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр шүүх хурал үргэлжлэн хуралдахаар болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10