Dark Light
Нийгэм | 2023-04-17

Хадлан хийж байсан иргэд цогтой үнс алдсанаас үүдэн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Чойбалсан сумын “Шандын хоолой” хэмээх нэртэй газар хадлан хийж байсан иргэн Ц, М нар цогтой үнс алдсанаас үүдэн 8-10 километр урт, 3-4 километр өргөнтэй 6760 гаруй га талбайг хамарсан хээрийн түймэр дэгдээснийг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн дугаар салбарын бие бүрэлдэхүүн Дорнод аймгийн Онцгой байдлын газартай хамтран улсын хилээс 4 километр зайд унтраагаад байна. Дорнод аймаг дахь хилийн цэргийн 0132, 0198, 0306 дугаар ангийн хувьд дөрөвдүгээр сар гарснаас хойш 7  удаагийн тал хээрийн түймэр унтраах бүлэгт ажилласан бол Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар анги  4 удаагийн тал хээрийн түймэр унтраагаад байна. Хаврын хуурайшилттай энэ цаг үед иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10