Dark Light
Нийгэм | 2023-04-18

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.4.18, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28/

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Наран ургах шингэх: 05.58-19.45

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10