Dark Light
Нийгэм | 2023-04-18

Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны хуралдаан (2023.04.17) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэхээр товлосон.

Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана” хэмээн заасны дагуу Хянан шалгах түр хорооны хурал хаалттай горимд шилжин хуралдав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10