Ховд аймгийн ..... сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Иргэн А /сэтгэцийн өөрчлөлттэй/ 4 сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 17-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын .... сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан. 4 сарын 18-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Нийгэм | 2023-04-18
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







