Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд гэмтэл гарсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууллагын хэлтсийн дарга нь М.Балдандорж: "Энхтайваны гүүрний доорх хаалтын шугамд дөрөвдүгээр сарын 12-ний өдөр гэмтэл гарч тухайн өдөр нь засварлаж, хэвийн болгосон. Шугам 2002 онд ашиглалтад орж байсан. Улаанбаатар хотын хүрээнд инженерийн шугам сүлжээ хүндэрсэн байдалтай байна. Орон сууц, байрны дундах 1220 км шугам сүлжээ байна. Дулааны 378 км шугам сүлжээ байгаа ч үүний 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссан нөхцөлтэй байна. 50, 60 жил ашиглаж байгаа шугам сүлжээ байна. Эдгээрийг иж бүрнээрээ нь солих шаардлагатай байна. 2024 оны бэлтгэл ажлыг хангах үүднээс 27.1 км дулааны шугам сүлжээг иж бүрэн сольж, шинэчлэх ажил хэрэгжинэ" гэв.
АДМИН








Нийгэм







