Dark Light
Нийгэм | 2023-04-18

Ховд аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2023.04.18-ны өдөр Ховд аймгийн ихэнх нутгаар 24-28 м/сек зарим үед 34 м/сек хүрч хүчтэй шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулсан. Энэ нь байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй байна. 

Тиймээс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу "ШУУРХАЙ ШТАБ" хуралдан дараах шийдвэрийг гаргажээ. 

Болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс:

- 04 дүгээр сарын 18-ны өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох,

- Эрүүл мэнд, Эрчим хүч, Дулааны станц, Шим ус, Мал эмнэлэг, Хэв журам сахиулах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах зэрэг шийдвэрийг гаргалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10