Dark Light
Нийгэм | 2023-05-03

Дорнод аймаг руу 7 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг нислээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2 удаагийн хээрийн гал түймэр гарсанаас одоогийн байдлаар Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багт хээрийн түймэр унтраагүй байна. Зүүн бүсийн гал унтраах аврах анги, хилийн цэргийн нийт 217 хүн, 27 автомашинтайгаар түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд хэсгийг унтраахаар ажиллаж байна.

Энэ үеэр Хилийн дугаар ангийн 8 алба хаагч түлэгдсэн тухай мэдээлэл ирлээ. Мөн дээрх түймэрт одоогийн байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртөөд байна.

Иймд түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ-ын эрүүл мэндийн албаны дарга, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй багийг Дорнод аймгийн Чулуунхороот сумын чиглэлд нисгэж,түймэрт өртсөн айл өрхүүдэд тусламжаар 20 гэр хүргүүлэхээр шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10