Dark Light
Нийгэм | 2023-05-03

Букингэмийн ордны гаднаас сэжиг бүхий этгээдийг баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британийн алдарт Букингэмийн ордон руу үл мэдэгдэх зүйлс шидэж байсан эрэгтэйг цагдаа нар баривчлан саатуулсан байна. Уг эрэгтэй ордон руу бууны сум шидсэн байж болзошгүй гэж сэрджээ.

Цагдаа нар мягмар гарагт орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд Лондоны төвд орших ордны хаалган дээрээс эрэгтэйг саатуулсан байна. Түүнийг террорист халдлага үйлдэхээр бэлдэж байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан ч хэрэгсэхгүй болгожээ.

Сэжигтнийг шалгахад биеэс нь галт зэвсэг илрээгүй ч хутгатай байсныг нь олсон байна. Мөн сэжиг бүхий үүргэвч үүрсэн байжээ. 

Цагдаагийн газрын өгсөн мэдээлэлд дурдсанаар эрэгтэйг саатуулсан хэвээр байгаа бөгөөд хэн нэгэн бэртэж гэмтсэн болон буун дуу гарсан тохиолдол бүртгэгдээгүй гэжээ. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ба Букингэмийн ордны гадаа цагдаа нар үргэлжлүүлэн хамгаалалтад гарсныг мэдэгджээ. 

Сэжигтний сэтгэцийн эрүүл мэндийн түүхийг шалгаж эхэлсэн байна. Баривчилгааны үеэр Чарльз хаан, Камелагийн хамт эзгүй байсан хэдий ч мягмар гарагийн өглөө хаан Австралийн Ерөнхий сайд Энтони Албанисыг тус ордонд хүлээн авч уулзжээ.

Энэ долоо хоногийн бямба гарагт Чарльз хааныг хаан ширээнд залах ёслол болох гэж байгаатай холбогдуулан Лондонд аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалаад байгаа юм. 

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10