Dark Light
Нийгэм | 2023-05-03

Гаалийн бүртгэгдсэн 26 мэргэжилтэнд хариуцлага тооцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас Замын-Үүд дэх гаалийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн зуучлагч компаниудын бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд шалгалтын ажиллагааг явууллаа. 

Энэ хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгсэл мэдүүлэх явцад 2 ба түүнээс дээш удаа гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн статистик мэдээнд сөргөөр нөлөөлөхүйц алдаа гаргасан 15 гаалийн зуучлагч компанийн 26 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10