Dark Light
Нийгэм | 2023-05-03

Туул голын эрэг дагуух тохижилтын ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан цаазат “Богдхан уул”, “Туул гол” орчим байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах мөн ой мод, ургамалд сөрөг нөлөө үзүүлж буй байгууламжуудыг буулгах, байгальд ээлтэйгээр нийтийн зориулалтаар тохижуулах тохижилтын ажлууд хийгдэж байна. 

Тодруулбал: 2-р ээлж буюу Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо “Бага тэнгэрийн ам” Туул голын эрэг дагуу иргэд цэвэр агаарт тав тухтай амарч зугаалахад зориулж задгай театр, амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, голын эрэг дагуух амрах тавцангууд, зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган хүний зам, сандал, сүүдрэвч, пандус, гэрэлтүүлэг бий болгож даланг эко хантангаар хучиж тохижуулах мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.

Иргэдийн амралт чөлөө цагаа тухтай өнгөрүүлэх боломжтой тус газруудыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Эйч Ар Ви констракшн” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10