Dark Light
Нийгэм | 2023-05-03

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокуророос ялтан Б-ийн эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах дүгнэлт үйлдэж хэргийн материалыг ирүүлжээ.

Ялтан Б зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, цахим бугуйвчийг сүлжээгүй болгож хяналтаас 2 удаа гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ялтан Б зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журам зөрчсөн зөрчлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-д заасан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно.

Шүүхээс ялтан Б-н эдлээгүй үлдсэн 1205 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1205 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Уг шүүхийн шийдвэр нь захирамж хэлбэртэй гардаг тул журмын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй.

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19