Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллаж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ким Жунгүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар КОЙКА-гаас Монгол улсад 2024 оноос шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ эко системийг бий болгох нь” төслийн талаар МУ-д суугаа БНСУ-ын элчин сайд Ким Жунгү, KOMIR-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Жон Сонү, нар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд төслийн талаарх мэдээлэл, төлөвлөлт, цаашдын чиг хандлагын талаар танилцуулан, хаагдсан уурхайн хуучин гүний олборлолтын хэсэгт ажиллаж, төслийн талаар санал бодлоо солилцоо.
Шадар сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй Тэрбум мод төслийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд уг төслийг таатай хүлээн авч буйгаа илэрхийлээд Засгийн газар болон дүүрэг, Орон нутгийн захиргаанаас шаардлагатай бүхий л зүйлээр дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.
КОЙКА нь Монголын анхны аж үйлдвэржилт явагдсан Налайхын хаагдсан уурхайн бүсэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүсийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж чадах төслийг төлөвлөн, хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгийг Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, KOMIR-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Жон Сонү, нар онцолж байсан юм.

АДМИН








Нийгэм






