Dark Light
Нийгэм | 2023-05-03

Хаврын мод тарих арга хэмжээг нийслэлийн 7 байршилд зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэмэлтээр сонгогдсон 3 байршлын нөхцөл байдалтай танилцлаа. 

1. Сонгино хайрхан дүүргийн, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”, 

2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай, 

3. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачуурт зам-1, “ УБЗАА- Мод үржүүлэг" гэсэн газруудаар МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н. Батхүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтнүүд ажиллалаа.

Танилцсан талбайн нөхцөл байдлын тухайд:

Нийт 100 га талбайг хамгаалан хашаалсан. 2018 оноос эхлэн 50 га талбайд нь навчит болон шилмүүст модоор хамгаалалтын ойн зурвас байгуулсан бөгөөт таригдсан моднууд нь 98 хувийн амьдралттай байна.

2023 оны хаврын мод тарилтаар 8000 ширхэг нарс модны бортоготой тарьц, 7000 ширхэг навчит модны суулгац бэлтгэсэн.

2021-2022 онуудад мод суулгасан талбайг цэвэрлэх, ургамал арчлах хамгаалах ажлуудыг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна.

АЙЦЫН АМАНД СУУЛГАСАН 7883 ШИРХЭГ МОД, СӨӨГИЙН УРГАЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА

2022 онд суулгасан 7883 ширхэг мод, сөөгийн ургалт 95 хувьтай байна.

Талбайд 25 тн, 10 тн багтаамжтай  усны нөөцийн сав тус бүр нэг ширхэг, дуслын усалгааны систем суурилуулсан, 2 ширхэг гүний худаг гаргасан, хамгаалалтын 2400 у/ метр хашаа татсан байна.

2023 оны хаврын мод тарилтаар 4475 ширхэг / хайлаас 1750ш, улиас 1500ш, шинэс 150 ш, шар хуайс 900 ш, гацуур 150 ш, ААНБ- ын оролцоотойгоор 100 ширхэг шилмүүст,  600 ширхэг навчит / мод, сөөгийг суулгахаар төлөвлөөд бэлтгэл ажил эхлээд байна.

2023 онд 1 тн 10 ширхэг сав нэмж байрлуулан, нөхөн тарилтыг нэмж гүйцэтгэх мод, сөөгийг бэлтгэсэн.

 “УБЗАА- МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР”-Т ЭНЭ ОНД 400 ШИРХЭГ НАВЧИТ БОЛОН ШИЛМҮҮСТ МОД, СӨӨГ СУУЛГАНА

Зургаан га талбайд мод үржүүлгийн газар шинээр байгуулан хайлаас модны үрээр 12 сая ширхэг тарьц ургуулан, хамгаалалтын хашаа татсан.

8*20 метр хэмжээтэй хүлэмжид жимсний болон чимэглэлийн мод, сөөгийн үрийг тарьж ургуулсан.

Нэг ширхэг гүний худаг гарган арчилгааны ажилд ашиглаж байна. Зам дагасан 2 эгнээ зурвас байгуулсан.

2023 оны хаврын мод тарилтаар 400 ширхэг навчит болон шилмүүст мод, сөөг суулган төгөл байгуулах, цэвэр орчин бүрдүүлэх, мод, сөөгийг арчлах, хамгаалах, нөхөн тарих ажлуудыг төлөвлөн бэлтгэл ажлууд эхлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10