Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийж, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгавар, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Хяналтын хүрээнд Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “БТМГ” ХХК- ийг шалгахад турайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ, болон хаягдал бохир ус хаях дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй, хог хаягдал ил задгай, нүхэн жорлон стандартын бус байсан зөрчлийг тус тус илрүүлэн, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2023.05.04-ний өдрийн 14:12 минутад түр зогсоож ажиллалаа.
Тухайн зөрчлийн асуудлыг шалгаж шийдвэрлэхээр Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
АДМИН








Нийгэм







