Dark Light
Нийгэм | 2023-05-05

Бяцхан гимнастикчид БНСУ-д болох олон улсын тэмцээнд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээн нь 1973 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ зохион байгуулагдаж буй.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилсэн анхан шатны тэмцээнд есөн дүүргийн 88 цэцэрлэгийн 2640 хүүхэд оролцсон. Үүнээс хоёрдугаар шатанд найман дүүргийн 16 цэцэрлэгийн 480 гимнастикч авьяас чадвараа сорин өрсөлдөв.

Тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг тэргүүн байр эзэлж, цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм.

Мөн “Ур чадвар” номинацид Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг шалгарсан. 

Тэмцээний тэргүүн байрт шалгарсан СХД-ийн 113-р цэцэрлэг 2023 оны 10 дугаар сард БНСУ-д болох Гимнастрада олон улсын тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10