Dark Light
Нийгэм | 2023-05-06

Соёлын яам: Төсөл танилцуулагдах шатандаа явж байгаа, улсын төсөвт тусгагдаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чойжин ламын сүм музей нь Улаанбаатар хотод цөөхөн үлдсэн Монголын бурхны шашны түүх, соёлд хамаарах хосгүй үнэт өв. Иймд, Соёлын яам тус сүм музейн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор эргэн тойрон дахь авто зогсоолыг чөлөөлж, улсын төсвийн 1.7 тэрбум төгрөг болон АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр сайжруулж, сэргээн засварлаж байна.

Олон нийтийн сүлжээнд байх энэхүү зураг нь одоо хэрэгжиж буй засвар, сэргээн засварлалын ажилтай холбоогүй бөгөөд музейн газрын түвшнээс доорх сан хөмрөг, лабораторийн төслийн орой хэсгийн зураг юм. Энэ төсөл нь танилцуулагдах шатандаа явж байгаа бөгөөд улсын төсөвт тусгагдаагүй хэмээн Соёлын яамнаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10