Dark Light
Нийгэм | 2023-05-07

“Ичээнд нь” хэмээх шиг кино

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний хулгай илчлэгдэх үеэр ордонд унтаж байгаад сэрсэн баавгай “Шил” ажиллагаагаар ахиад ичээнээсээ гарлаа. Ц.Анандбазарын “Өргөө” кинотеатрын салбар Мэдээллийн технологийн паркын зай талбайн тал хувийг эзэлдэг боловч ам метрийг 8000 төгрөгөөр түрээсэлдэг нь шилээр ил болоод байна. Хотын А бүсэд түрээсийн үнэ ханш метр квадрат нь багадаа 35 мянга байдаг бол сэрсэн баавгайн компани 4 дахин хямдаар түрээсэлж, жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дамжуулан ченжилж, 500 гаруй сая төгрөгийн орлого олсноос 50 гаруй саяыг нь л төсвийн орлогод тушаасан байна. Мэдээллийн технологийн компаниудыг бойжуулж тэтгэх ёстой байшинд байгаа кинотеатр нь байгаа Ц.Анандбазар “Кино бол Айти юм” гэж айлдсан байна. Энэ маягаар бол айти бол кино, жүжиг бол амьдрал, бүжиг бол спорт гэх мэтээр зүйрлэж болно.  

ТӨБЗГ “Анандыг дийлэхгүй дээ. Анандтай мөчөөрхөөд сайнаа үзэхгүй шүү” гэж айж бэмбэгнэдэг талаар Мэдээллийн технологийн паркын дарга асан Г.Мөнсүх ярьсан байна. Ц.Анандбазарын “Нью Тур Сафарис” компани Мэдээллийн технологийн паркад  4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсныг баталгаажуулсугай гэж гэж ТӨБЗГ айж бэмбийн зөвшөөрсөн нь хууль зөрчсөн хэрэг юм. Учир нь ТӨБЗГ төрийн өмчид нэмж хассан бүртгэл хийх л хуультай болохоос бус хөрөнгө оруулсныг баталдаг газар биш юм байна. Дөрвөн тэрбумын хөрөнгө дотор нь Лексус машин хүртэл оруулаад бүртгэжээ. Хувь хүний унаж байсан хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгөд оруулж бүртгэхээр яана гэсэн үг вэ? Машинд суулгаж кино үзүүлдэг, машины дэлгэцэнд кино гаргадаг юм болов уу? 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10