Dark Light
Нийгэм | 2023-05-07

Автомат буутай дотоодын бүлэглэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголд буутай мафи байхгүй, алан хядагчид төрөхгүй, ахуйн хүрээнд хутгатай алуурчид л гардаг гэж боддог байсан бол киноноос үздэг зүйлээ амьдрал дээр хардаг болоод байна.  Суданд биш Монголд, Сирид биш Сүхбаатар аймагт, Афганистаны уурхайд биш “Андын илч” компанийн нүүрсний уурхайд автомат буутай гадаадын биш дотоодын бүлэглэл айлган сүрдүүлж байгаа баримт ил боллоо. Хятадууд Монголын баялгийн төлөө яс булаалдсан нохой шиг хэмлэлдэж, манай хуульчид, хууль тогтоогчид, хулгайч нар түүн дээр нь хуваагдан ажиллаж, бороохой хутга бүү хэл буу зэвсэгтээ хүрснийг энэ талаарх баримтыг анхлан дэлгэсэн Zuv.mn сайтынхны цацсан бичлэг нотолж байна. Хятадын иргэн Жэн Чуанг, Вэн донг нарын захиалгаар “Ука” хочит Л.Алтанхуяг гэгчийн бүлэг гадаадын алан хядагчид шиг автомат буугаар зэвсэглэн айлган сүрдүүлж, алж талахаар заналхийлснийг Та харж байна. Баянцогтын уурхайн “Андын илч” компанийн 51%-ийг өмчлөгч хятадууд маргаанд 49%-ийг төлөөлдөг Сүхбаатар аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар хутгалдан оролцсон тухай мэдүүлгүүд ч цацагдаад байгаа юм. Монголд хууль байхгүй, дарга нарт нь мөнгө өгчихөд болно гэж улаан цайм хэлдэг гэгдэж буй хятадуудын хөлсөлсөн, эрээ цээрээ алдсан эрүүгийхнийг цагдаагийн байгууллага баривчлан шалгаж байгаа юм. 

Ука хэмээх Л.Алтанхуяг нь Э.Сумъяажаргал гэдэг эмэгтэйн захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачин зодож, бэлгийн дур хүслээ ёсон бусаар ханган хүчиндэж, орон сууцных нь эрхийг хүчээр шилжүүлсэн хэрэгтч шалгагдаж байгаа юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10