Төрийн ордны хуучин төмөр хашааг засварлах нэрийдлээр бетонон хашаа барьсан нь иргэдийн шүүмжлэлд өртөв. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалын үеэр зарим жагсагчид Төрийн ордон руу хүчээр нэвтэрч хашаа, хаалгыг нь эвдсэн.
Харин энэ удаа Төрийн ордныг иргэдээс хамгаалж, өндөр бетонон хашаа босгож байна гэж иргэд бухимдлаа илэрхийлсэн юм. Уг асуудалтай холбогдуулан холбогдох албаныхан тайлбар өгөхдөө Польш улсын ерөнхийлөгч манай улсад хийх төрийн айлчлал болж буйтай холбогдуулан яаралтай арга хэмжээ авч ногоон өнгөөр будсан. Удахгүй гантиг чулуугаар бүрэх ажил хийгдэнэ хэмээж байсан юм.
Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Төрийн ордны гадна хашааг гантиг чулуугаар бүрэх ажил хийгдэж байна.


АДМИН








Нийгэм






